Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 17.6-19.6 градус, Алтайн өвөр говийн болон өндөр уулын сумдаар 13.2-17.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур нийт нутгаар сарын эхний 10 хоногт өдөртөө 1-13 градус дулаан, хамгийн бага температур сарын дунд 10 хоногт нийт нутгаар хүйтэрч шөнөдөө 31-35 грудас хүрч хүйтэрсэн байна. Сарын сүүлний 10 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч суларсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 15-19 градус хүйтэн байсан. Хөрсний хамгийн их температур эхний 10 хоногтоо өдөртөө нийт нутгаар 4-14 градус дулаан, Дөргөн, Мянгад сумдаар 1 градус хүйтэн байсан. Хамгийн бага температур сарын дундуур шөнөдөө 32-40 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн өдөр энэ сард Булган, Алтай суманд тус бүр 1 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард ихэнх нутгаар нийт 35.1 мм цас орсон байна. Сарын хугацаанд хамгийн их тунадас орсныг сумдаар үзвэл: Дарвид 6.6 мм, Алтайд 5.4 мм, Булганд 5.2 мм, Үенчид 4.2 мм, Чандманьд 3.3 мм, Дөргөн, Мянгадад 2.5-2.8 мм, Жаргалант, Зэрэгт 1.4-1.5 мм, Дуут, Манхан, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 0.7-0.8 мм, Мөнххайрхан, Цэцг сумдад 0.0 мм цас оржээ. Энэ сард Мөст, Ховд сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Энэ сарын 6,7-ны үеэр Их нууруудын хотгорын болон өндөр уулын сумдаар салхины их хурд секундэд 19-43 метр хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан. Зэрэгт 43 метр, Чандмань, Ховд сумдаар 34 метр хүрч онц аюулын хэмжээнд хүрч шуурсан бол Жаргалант, Мөст, Дуут, Дарви сумдаар 25-28 метр, Цэцэг, Эрдэнэбүрэн, Мянгад, Мөнххайрхан сумдаар 23-24 метр, Дөргөн, Манхан сумдаар 16-19 метр хүрч аюултай хэмжээнд хүрч шороон болон цасан шуурга шурсан. Алтайн өвөр говийн сумдаар салхи шуурга багатай байсан 2-12 метр салхитай байжээ.
Цас(Snow): Энэ сарын байдлаар аймгийн нийт нутгийн 75 орчим хувь нь цастай, 25 орчим хувь нь цасгүй байна. 12 дугаар сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч сумдад цасны зузаан өмнөх 10 хоногоосоо нэмэгдэж 8-12 см, цасны нягт нь Алтайд 0.03 г/см3, Үенчид 0.02 г/см3 –тай, Дарвид 4 см, Дөргөн, Булганд 3 см, Зэрэг, Манханд 1 см, Жаргалант 0 см зузаантай 10 баллын цастай, Чандмань, Эрдэнэбүрэнд 2 см, 5-9 баллын цасан бүрхүүлтэй байна. Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дуут, Ховд, Цэцэг суманд цасгүй. Сумдын өндөр уул нуруу болон Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Энэ сард нийт сумдын МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байгаа ба цаг агаарын байдал хүндрэл учруулаагүй. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмэгдэж орсон байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард орсон тунадасны 40 гаруй хувь нь /14.8 мм/ Алтайн өвөр говийн сумдаар орсон.
- Сарын эхээр ихэнх нутгийг хамарсан цасан болон шороон шуурга шуурсан салхийн их хурд 23-43 м/с хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд, зарим сумдаар онц аюулын хэмжээнд хүрч шуурсан.
- Сарын дунд 10 хоногт нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч агаарын дундаж температур 20-24 градус, хамгийн хүйтэн нь 31-37 градус хүрч хүйтэрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2024 оны 01 дүгээр сарын 02-нд